СӨБ болон ЕБС-ийн багш нарт зориулсан богино хугацааны сургалт

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь театрын боловсрол олгоход хэрэглэдэг сургалтын арга, аргачлалыг ЕБС-иудын сургалтад нэвтрүүлснээр 21-р зууны бүтээлч монгол иргэнийг бэлдэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

Олон улсад “Drama based learning” буюу драмд суурилсан сургалтын аргазүй хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн идэвхтэй сургалтын аргыг 20-р зууны дунд үеэс ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт нэвтрүүлэн туршиж, онол аргазүйн түвшинд боловсронгуй болгон үр дүн нь судалгаагаар батлагдан хэрэгжүүлж иржээ. Тухайлбал, АНУ-ын ЕБС-иудын сургалтын бүх түвшинд “Драма” хичээлийг суралцагсдад заавал судлах хичээлийн нэг болгон тусгай хөтөлбөрийн дагуу заадаг байна.
Драмд суурилсан сургалтын аргазүй
Драмд суурилсан сургалтын аргазүй нь сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцагчийн академик мэдлэг, хандлага, урлаг гоозүйн боловсролыг тэнцвэртэй хөгжүүлэх идэвхтэй сургалтын арга юм. Суралцагчийн эдгээр чадамжийг хөгжүүлэхэд драмын боловсролын арга, техникийг эзэмшсэн мэдлэг, чадвартай багшийг бэлтгэх асуудал нэн тэргүүний асуудал юм. Учир нь орчин цагийн боловсролд “Багш бол боловсролын орчныг зохион байгуулагч, хичээлийнхээ орон зайг оролцогчдын идэвхтэй сургалтын талбар болгох чадварлаг найруулагч байх ёстой” хэмээн үздэг бөгөөд олон улсын туршлагаас харахад бүх шатны багш нар сургалт, заах аргазүйдээ драмд суурилсан сургалтын аргыг нэвтрүүлж хэрэглэх нь суралцагчдыг дараах гурван чиглэлд өв тэгш төлөвшүүлэн хөгжүүлэх боломжтой болох юм. Үүнд:
Сэтгэхүйн хөгжил. Драмд суурилсан сургалтын аргаар дамжуулан хүүхэд залуучуудын сэтгэлгээг задлан авъяасыг хөгжүүлэх, анхаарлаа төвлөрүүлж сурах, сэтгэн бодох, учир шалтгаант үйлдэл, ургуулан бодох зэрэг чадваруудыг олгож, урлаг, уран зохиол, гоо зүйн зохих мэдлэгтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай оюуны зохих чадавхитай бие хүн болгон төлөвшүүлэхэд оршино.
Биеийн хөгжил.Биеийн хөгжлийн сургалтаар дамжуулан хүүхэд залуучуудын бие бялдрын уян хатан шинж чанарыг хөгжүүлж, бие сэтгэхүйн бариаг чөлөөлөх, өөрийн бодол санааг хөдөлгөөнөөр илэрхийлэх, хэм хэмнэлийн мэдрэмжийг хөгжүүлэх, нэгэн зэрэг сэтгэн бодох чадварыг сайжруулж бие хүн болгон төлөвшүүлэхэд оршино. Тус сургалт нь хүүхэд нэг бүртэй тулж ажиллах боломжийг олгодог.
Хэл ярианы хөгжлийн хичээл. ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын хичээлээр үзэж буй мэдлэгийг ярих урлагтай холбон судалсанаар сурагчдын сэтгэн бодох чадвар, түүнийгээ уран илэрхийлэх, зөв, утга төгөлдөр ярьж сургах, уран уншлагаар дамжуулан суралцагчдын амьдралыг танин мэдэх ухааныг төлөвшүүлж, оюун мэдлэгийн хүрээг өргөтгөхөд оршино.

драмд суурилсан сургалтын аргазүйн анхан шатны мэдлэг олгох, уг аргазүйгээр өөрийн хичээлийн хөтөлбөр, сургалтын аргазүйн стратегийг боловсруулах анхан шатны сургалтыг театрын боловсролын салбарт мэргэшсэн доктор, магистр зэрэгтэй багш удирдан явуулна.
20%
Хөтөлбөрийн зорилтот бүлэг: Сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар
Хөтөлбөрөөс гарах үр дүн:
- Театрын боловсролын сургалтад хэрэглэдэг биеэр туршин гүйцэтгэх аргачлал, стратегийг сургуулийн өмнөх болон сургуулийн бага, дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх боломжтой болно.
- Цэцэрлэг, сургуулиудад зааж буй бүх төрлийн хичээлийн хоорондын уялдаа холбоог сайжруулна.
- Техник технологийн хэт хурдацтай хөгжлийн үр дүнд бий болоод байгаа хоорондын амьд харьцаагаа алдсан, ярианы ур чадвар муу, санаагаа нээн, ойлгуулах тал дээр дутмаг, биеийн хөгжил, мэдрэмж муутай өсвөр залуу үе гарч ирэхээс сэргийлж чадна.
- Энэхүү сургалтын аргыг бүх шатны багш нар хэрэглэж сурснаар сүүлийн үед хэрэглэж буй онлайн болон танхим хосолсон холимог сургалтын аргыг идэвхжүүлэх боломжийг олгоно.
Сургалтыг дараахь үндсэн категориор явуулна.
Сургуулийн өмнөх боловсрол олгодог багш нарт зориулсан сургалт
Хүүхдийн амьдралын энэ үе шатанд идэвхтэй төсөөлөл, тоглоом, бүтээлч байдал нь суралцах гол хөшүүрэг болдог. Иймд энэ насны хүүхдүүдэд хичээл заадаг багш, зохицуулагч нар нь эдгээр гурван элементийг хичээлдээ маш ихээр нэвтрүүлэх зорилгоор ажиллах шаардлагатай болдог. Иймд бидний санал болгож буй сургалтад хамрагдсанаар багш нар дараахь чадамжтай болно. Үүнд
- Сургах бүтээлч хандлагуудыг эрэлхийлэгч болно.
- Нээлттэй, сонирхолтой чиглүүлэгч болно.
- Удирдан ажиллаж буй ангийн хүүхдүүддээ өөрийгөө илэрхийлэх чадвар олгон, оролцоог дэмжигч болно.
- Суралцагч болон суралцахуйн олон төрлийн хэв маягтай холбоотой төрөл бүрийн аргуудыг холбох чадвартай болно.
- Ангийн жинхэнэ удирдагч болно.
- Сурган, заах аргазүйн ур чадварыг дээшлүүлнэ. Two single-use guest passes per year
Сургуулийн бага ангийн багш нарт зориулсан сургалт
Бага сургуульд хүүхдийг эрүүл, эерэг бие хүн болж төлөвших үндэс суурийг тавьдаг. Жүжигчилсэн сургалтын аргаар дамжуулан зааж сургах нь энэ үйл явцыг дэмжиж өгдөг тул “суралцахуй” нь “өөрийн биеэр үйлдэх, хийх” арга замаар явагддаг. Бидний санал болгож буй сургалтын хөтөлбөр нь сургуулийн бага ангийн багш нарт суралцагчдын бие даан, туршлагаар дамжуулан суралцах чадварыг сайжруулахад нь туслах сургалтын аргазүйгээр хангаж өгнө. Энэ хөтөлбөр нь 1-5-р ангийн сурагчдад сургалтын хөтөлбөрт дасан зохицоход туслах чадвартай, 21-р зууны суралцахуйн зорилгод бүрэн нийцэхүйц багш бэлдэх зорилготой юм. Сургалтад хамрагдсанаар багш нар дараах ур чадвар, мэдлэгийг олж авна. Үүнд:
- Сургалтыг үр дүнг сайжруулах зорилгоор хичээлд театрын жүжигчилсэн сургалтын арга, стратегийг тохируулан хэрэглэх чадвартай болно.
- Хичээлийг сонирхолтой болгох заах аргазүйн интерактив аргуудыг сургалтандаа хэрэглэдэг болно.
- Ангид хичээлийг амжилттай удирдан зохион байгуулахад шаардагдах өргөн хүрээтэй ур чадвар, арга техникийг эзэмшинэ.
Сургуулийн дунд болон ахлах ангийн багш нарт зориулсан сургалт
Дунд болон ахлах сургуулийн жилүүд бол суралцагчийн сурлага, нийгэм, сэтгэл хөдлөлийн хөгжлийн чухал үе шат юм. Энэ үед сургалтанд жүжигчилсэн сургалтын аргуудыг хэрэглэснээр суралцагчдын сурлагын дүн ахиж, өөрийгөө илүү сайн ойлгож, үе тэнгийнхэнтэйгээ харилцаанд орох явцдаа өөрийн сэтгэл хөдлөл, зан үйлээ зөв зохицуулж сурдаг байна. Түүнчлэн бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл, харилцааны ур чадвар, хамтран ажиллах, шүүмжлэлтэй сэтгэх чадварыг хөгжүүлэхэд ихээр нөлөөлдөг байна.
- General admission and member discounts for two adults
- Five free tickets per special exhibition
- Six single-use guest passes per year
